Боршоо боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-04 15:18:16

Увс аймаг дахь Боршоо авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарласныг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндрээд байна. Иймд иргэд, зорчигчид та бүхэн цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл Боршоо авто замын боомтыг зорихгүй байхыг анхааруулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ