Зимбабвед автобус осолдсоны улмаас 40 гаруй хүн амиа алджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-11-16 18:29:51

ХАРАРЕ. /Xinhua/. Пүрэв гарагийн орой Зимбабве улсын Звишаване суурингаас Өмнөд Африкийн Мусина сууринг зорьж явсан зорчигч тээврийн автобусанд гал гарсны улмаас осолдож, 42 хүн амиа алдсан тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв.


Цагдаагийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгчийн “Синьхуа” агентлагт мэдээлснээр, зам тээврийн уг ослын улмаас 42 хүн амиа алдсаны зэрэгцээ 20 орчим хүн гэмтэж бэртсэн гэдгээс өөр нэмэлт мэдээлэл одоогийн байдлаар байхгүй аж.


Сүүлийн хоёр долоо хоногт Зимбабвед гарсан хоёр дахь томоохон осол энэ бөгөөд саяхан Маникалэнд мужийн Русапе хотоос холгүй хоёр автобус мөргөлдсөний улмаас 50 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. 

Холбоотой мэдээ