Цасанд суусан дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 16:37:49

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Зээгтийн даваа” гэдэг газар 12 зорчигчтой, 2 суудлын автомашин цасанд суусанд гэж дууджээ

Энэ  тухай дуудлагыг өчигдөр өдрийн 01:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын найман  албан хаагч, нэг автомашинтай ажиллаж өдрийн 07:20  цагт зургаан зорчигчтой 77-72 БӨА улсын дугаартай суудлын автомашин, зургаан зорчигчтой 86-19 БӨА улсын дугаартай суудлын автомашиныг цаснаас татан гаргасан гэж тус аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ