Хятадын кино наадам Тайпей хотноо боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТАЙПЕЙ. /ВВС/. БНХАУ-ын 55 дахь удаагийн “Алтан морь” буюу “Хятадын Оскар” кино наадам Тайванийн нийслэл Тайпей хотод боллоо.
Энэ удаагийн “Алтан морь” шагналын эздээр олон хүн, кино тодорсны дунд БНХАУ-ын нэр хүндтэй найруулагч, эмгэнэлт түүхтэй өсч буй од, шүүмжлэлт баримтат кино багтжээ.
Жань Имоуны найруулсан “Сүүдэр” кино хамгийн их шагналыг хүртсэн байна. Өдгөө 68 настай тэрбээр шилдэг найруулагчийн шагналыг авчээ.
Харин шилдэг киногоор Ху Богийн найруулсан “Заан сууж л байна” кино тодорсон байна. Өмнө нь зохиолч байсан түүний энэхүү кинонд өөрсдөд нь тулгарсан асуудлаас мултрахын тулд домогт гардаг зааныг хайдаг дөрвөн хүний тухай өгүүлдэг ажээ. Тэрбээр 29 настай байхдаа буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 12-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өөрийн амиа егүүтгэсэн эмгэнэлт түүхтэй юм. Гэвч түүний шагналыг ээж нь гардан авч, ёслолд хүрэлцэн ирсэн олонд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн байна.
Шилдэг баримтат киногоор Фу Юэгийн найруулсан “Тайванийн залуучууд” кино шалгарчээ. Уг кино нь 2014 онд Тайваньд болсон Наран цэцгийн хөдөлгөөний тухай баримтат, шүүмжлэлт кино юм.