АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт анх удаа хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөлөө

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-18 19:09:53
twitter.com/Nyamkanmk
ПОРТ-МОРЕСБИ. /АР/. АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт анх удаа удирдагчдын хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөлөө.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан тохиролцоонд хүрч чадсангүй гэж Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Петер О'Нил мэдэгджээ.

Мөн тэрбээр, “АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн мэдэгдлийг дараа нь гаргана" гэж мэдэгдээд, 2020 он гэхэд Ази-Номхон далайн бүс нутагт “чөлөөт, нээлттэй худалдааг” бий болгохын төлөө АПЕК ажиллах зорилготой байгааг дурдлаа.

Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, “Папуа Шинэ Гвинейд тэнгисийн цэргийн бааз байгуулах Австралийн үйл ажиллагаанд АНУ нэгдэнэ” гэж мэдэгдсэн нь тус улс дахь БНХАУ-ын нөлөөг бууруулах зорилготой гэж шинжээчид үзжээ.
Холбоотой мэдээ