Айраг- Сайншандын эрчим хүчний агаарын шугамыг түр хугацаагаар хязгаарлана

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 14:39:01

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг-Сайншандын 110 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд түр шугам угсарч холболт хийхээр болсон тул  11 дүгээр сарын 21-ний 09:00-18:00 цаг хүртэлх хугацаанд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар болсон талаар Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Дорноговь дахь  салбараас мэдээллээ.

Учир нь Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг өнгөрөгч зургадугаар сард эхэлсэн юм.

 Одоогийн байдлаар цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, автозам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 30 хувьтай байгаа бөгөөд дэд бүтцийн ажлыг 2019 оны 6 дугаар сард дуусгах төлөвлөгөөтэй аж.  Дорноговь аймаг нь  “Багануур” ЗӨБЦТСК-ээс  эрчим хүчний эх үүсвэрээ авдаг.

Холбоотой мэдээ