Хүүхдийнхээ багадсан хувцсаар бүтээл урлах нь тогтвортой амьдралын хэв маяг гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завханы
“Боломж” сургалтын төвөөс энэ сарын 22-ноос эхэлж гурван өдрийн загварын дээл,
даашинзны дан эсгүүр дагнасан сургалт явуулахаа зарлажээ.
Сургалтаар олон төрлийн загварчилгааг төвөггүйхэн эсгэх болон оёх технологид суралцаж өмд, юбка, даашинз, гадуур хувцас, дээлийн хүссэн загварчилгааг заахаас гадна зах, ханцуйны олон төрлийн эсгүүрийг сурах боломжтой гэнэ. Анхлан болон гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй эмэгтэйчүүд суралцах аж.
Энэ удаагийн сургалтад “Хувцасны эсгүүр сурцгаая” пэйж хуудасны админ, дизайнер н.Золзаяа уригдан Улаанбаатар хотоос ирж хичээл заана. Хүмүүс бяцхан үрсийнхээ багадсан хувцасыг хэрхэхээ мэдэхгүй, дэрэндээ хадгалсаар байдаг. Сонирхуулахад сургалтын “Боломж” төвөөс хүүхдүүдийнхээ багадсан хувцсаар бага насных нь нандин дурсамжийг санагдуулам бүтээлийг урлаж хадгалаарай хэмээн уриалж буй.
Өөрийнхөө нандин сэтгэлийг шингээн зүймэл даавуун урлалын аргачлалаар хүүхдийнхээ багадсан хувцасыг бүтээл болгох аргаас суралцахыг урьж сургалт явуулах аж.
Боломж төв хүн бүрт боломжыг олгодог
Улиастайд “Боломж” нэртэй төв жижиг дунд
бизнес эрхлэгч бүрт нээлттэй үйл ажиллагаагаа явуулаад багаггүй хугацаа өнгөрч
байна.