М.Помпео: АНУ, БНСУ, БНАСАУ бүгд хамтран ажиллаж, урагшлах хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 12:10:15
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /АР/. Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц гарахгүй бол хоёр Солонгосын харилцаа сайжрах үндэс байхгүй юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.


БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун, БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду хун нартай Вашингтон хотноо ажлын хэсгийн уулзалт хийж, БНАСАУ болон эдийн засгийн хориг арга хэмжээ, хоёр Солонгосын хамтарсан төсөл зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал болон хоёр Солонгосын харилцааг хэрхэн үргэлжлүүлэх тухайд АНУ, БНСУ санал нэгдэж, хэлэлцээр байгуулсан гэж мэдэгджээ.


“Солонгосын Хойгт энх тайван байдал тогтоож, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах нь АНУ-ын туйлын зорилго юм гэдгийг БНСУ-д тодорхой ойлгуулсан. Энэ асуудлыг АНУ гинжин холбоо гэж харж байгаа бөгөөд бүгд хамт урагшлах хэрэгтэй үзэж байна” гэж М.Помпео хэлэв.

Холбоотой мэдээ