Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд дахин нэгдэхээр шийджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАЛЕ. /Xinhua/. Мальдив улс Тусгаар
улсуудын хамтын нөхөрлөлд дахин нэгдэхээр шийдсэн тухай тус улсын
Ерөнхийлөгчийн албанаас лхагва гарагт мэдээлэв. Тус улс нь 2016 онд уг
байгууллагаас гарсан юм.
Лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Тусгаар улсуудын хамтын
нөхөрлөлийн гишүүн байхын давуу талын талаар зарим сайд хэлсэн бөгөөд Мальдивын
ард түмэнд илүү өргөн боломжийг нээж өгдөгийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн
боловсролын салбарын тэтгэлэгт хөтөлбөрүүд нэмэгдэх хийгээд тамирчдыг олон
улсын түвшинд бэлтгэх зэрэг чухал ач холбогдол үүсдэг талаар ярьжээ.
Мальдивын Ерөнхийлөгч Ибрагим Мохамед Солихыг шийдвэр гаргасны дараа холбогдох албаны
удирдлагууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд дахин нэгдэх бэлтгэл ажлыг
эхлүүлэхээр болсон байна.
Малдив улс нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд 1982 онд элссэн бөгөөд 2016
онд гарсан ажээ.