Хүүхдийн тавдугаар чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-11-23 10:37:23

МОНЦАМЭ /Говь-Алтай/. “Дэлхийн хүүхдийн өдөр”-өөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын ивээл дор “Хүүхдийн тавдугаар чуулган”-ыг Тонхил сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн хэсэг, ГБХЗХГ хамтран 11 дүгээр сарын 20-нд сумын сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дунд, ахлах ангиийн сурагчид, 21 бүлгийн ангийн дарга нар нийт 228 сурагчид оролцож, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж,  шийдвэр гаргагч нарт хүргэн шийвдэрлүүлэхээр уламжилсан юм. Мөн ангийн дарга хүүхдүүд нийт сурагчдын өмнө “Ангийн даргын андгай” өргөж, эцэг, эхчүүдийн зөвлөлөөс сурагчдад урлагийн тоглолт сонирхуулсан.

Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм,  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  цахим орчины зохистой хэрэглээний  талаар сургалт мэдээллийг хийсэн байна.

Сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасныг зөвлөгөөнд оролцогчид үзэж сонирхсон бөгөөд аймгийн ГБХЗХГ-аас “Шилдэг хүүхэд” медалиар 12А ангийн сурагч Б.Чанцалдулам, ХНХЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр сургалтын менежер Н.Батбаяр шагнуулав.


Холбоотой мэдээ