Ажлын байр дэмжих хөтөлбөрт 212,4 сая төгрөгийн санхүүжилт олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-24 19:17:52

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ онд ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр 35-дээш насны аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн дэмжлэг олгож байна.

Тус ажлын байр дэмжих хөтөлбөрийн  хүрээнд иргэдээс  150 гаруй  төсөл ирснээс тусгай ажлын хэсэг байгуулж, тухайн төсөл ирүүлсэн иргэн, ААН-ийн ажлын байранд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 99 иргэнийг тус арга хэмжээнд хамруулж гэрээ байгуулан 212.4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олголоо.

 Нийтийг хамарсан ажлын хүрээнд түр ажлын байр бий болгох чиглэлээр нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах арга хэмжээнд  20 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийж 349 иргэнийг түр ажлын байраар хангаж 93,7 сая төгрөгийн цалин тус тус олгоод байна.

 

Холбоотой мэдээ