Байнгын хороо Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-23 13:46:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо өнөөдөр 16.00 цагт хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн энэ сарын 19-нд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай.


Одоогоор УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар мөн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэх юм.

Холбоотой мэдээ