Дорнодод хоёр жилийн өмнөөс “Тэмээ” дэд хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:15:54

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ өдрүүдэд болж буй "Тэмээчдийн улсын зөвлөлгөөн"-д Дорнод аймгийн  Цагаан-Овоо сумын Засаг дарга Ө.Амарсайхан  "Аймгийн сайн малчин" Д.Пүрэв, малчин Л.Мөнхсайхан нар оролцож байна.

Зөвлөлгөөний гол зорилго нь хоёр бөхт тэмээн сүрэгт олны анхаарлыг хандуулах ялангуяа дэлхий дахинд таниулж Гиннесийн номонд  бүртгүүлэх зорилготой тухайгаа зохион байгуулагчид ярьж байсан. Дорнод аймгийн тухайд хоёр жилийн өмнөөс “Тэмээ” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр  тэмээн сүргийн тоо өсөн нэмэгдсээр байна.

Баримт дурдахад, ерэн оны эцсээр аймгийн хэмжээнд 13600  хүрч байсан тэмээн сүрэг 2011-2013 онд хамгийн ихээр буюу 2000 шахам толгойгоор буурч байсан гэх. “Тэмээ” хөтөлбөр хэрэгжсэнээр ботго бүрт 20000 төгрөг өгөхөөр болж, тэмээн сүргийн хорогдол хоёр оронтой тоонд хүрээд байна. Тэмээ өсөхийн хэрээр аж ахуйдаа хэрэглэх, тэмээн соёлоо хадгалан үлдэх гээд олон талын ач холбогдолтой. Өнгөрсөн жилээс эхлэн  Дорнод аймагт Тэмээний баяр хийдэг уламжлал тогтоод байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ