Хөвсгөлд бүтээгдэхүүний борлуулалт 81.4 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аж үйлдвэрийн газрууд энэ оны 10 сарын байдлаар 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,17.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 96.2 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 81.4 хувиар тус тус өссөн байна.
Харин аймгийн
төсвийн орлого 86.2 тэрбум, зарлага 80.3 тэрбум төгрөг болж, өмнөх оноос орлого 13.1 хувь, зарлага 15.7 хувиар өсчээ.
Мөн аймгийн татварын орлого 13.1 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар
өссөн бөгөөд аймгийн төсвийн өр 1.1 тэрбум төгрөг, авлага 5.4 тэрбум төгрөг,
өмнөх оны мөн үеийнхээс өр 2 дахин, авлага 10.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй
гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.