Евро-Азийн долоо хоногт Монголын төлөөлөгчид оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-11-24 18:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Парис хотноо энэ оны 11-р сарын 19-21-нд болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “Евроазийн долоо хоног-2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ернхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгч оролцлоо.



OECD-аас 2008 оноос хэрэгжүүлж буй Евро-Азийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекстан, Зүүн Европоос Армени, Азербайжан, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдсан бөгөөд ирэх жил болох чуулганы үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.



Чуулганы 2 дахь өдөр болсон “Эдийн засгийн интеграци болон холболт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Ернхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын гадаад худалдаа, тээвэрлэлтийн талаар үг хэлж, энэ үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон болон тус байгууллагын Авлигын эсрэг сүлжээний менежер Ольга Савран нартай тус тус уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. OECD-аас 2008 оноос хэрэгжүүлж буй Евро-Азийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекстан, Зүүн Европоос Армени, Азербайжан, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдсан бөгөөд ирэх жил болох чуулганы үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ