Булган аймагт 35 иргэн цэргийн дүйцүүлэх алба хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-26 19:01:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оноос цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог 35 байхаар тогтоолоо.

            Аймгийн цэргийн штаб цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах хүсэлт гаргасан иргэдийг журмын дагуу тэнцүүлэн авч, цэргийн штаб, Хил хамгаалах туслах хүчин, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангид хоёр жилийн хугацаатай алба хаалгах ажлыг зохион байгуулах юм.

            - Булган аймагт 2019-2020 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог цэрэг татлагын товчоо, цэргийн штабын санал дүгнэлт, иргэдийн өргөдөл хүсэлтийг харгалзан тогтоосон. Хил хамгаалах туслах хүчин болон сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангид алба хаалгана гэж аймгийн цэргийн штабын офицер, ахлах дэслэгч Ц.Цэрэнтогтох ярилаа.

Холбоотой мэдээ