ӨМНӨГОВЬ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн анхдугаар нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-27 20:15:41

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг Өмнөговь аймагт есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна.


Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Нандинболор, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо болон Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй удирдлагууд, албаны бие бүрэлдэхүүн зэрэг 200 гаруй хүн хамрагдаж байна.


Зөвлөгөөний үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Нандинболор нээж үг хэлэхдээ, Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дагнан гүйцэтгэж, төрийн ял шийтгэлийн бодлогын нэг томоохон хэсгийг хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай нэр төртэй үүргийг биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа алба хаагч нарт баяр хүргэж цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.


Нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутаг дахь алба хаагчдыг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлж иж бүрэн тавилгатай, ёслол хүндэтгэлийн найман ханатай сийлбэртэй гэр гардуулан өглөө.


 

Холбоотой мэдээ