Жамаль Хашоггийн хэрэгтэй холбогдуулан Саудын Араб иргэний харшийг шалгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /NHK/.
Сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцсыг эрэн
хайх ажиллагааны хүрээнд Туркийн мөрдөн байцаагчид тус улсын баруун хойд нутгийн
Ялова хотод байрладаг Саудын Араб иргэний хувийн эзэмшлийн харшид даваа гарагт шалгалт
хийжээ.
Ж.Хашогги
өнгөрсөн сард Истанбул дахь Консулын газарт амиа алдсанаас хойш түүний цогцос
хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Саудын Арабын хууль сахиулагчид уг
хэрэгтэй холбогдуулан 11 хүнд хэрэг үүсгээд байгаа юм.
Харшийн эзнийг
сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн нэгтэй холбоо тогтоосон хэмээн Туркийн
хууль сахиулагчид үзэж байгаа бөгөөд тэд цогцсыг хэрхэн
устгах талаар утсаар ярьсан гэж таамаглаж байгаа ажээ.
“Мөрдөн
байцаагчид харшийн ойролцоох худагт шалгалт хийж, дээж авсан” гэж Туркийн олон
нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.