Эрдэнэбулган сумын 200 сурагч андгай өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-27 15:06:53

Архангай /МОНЦАМЭ/. Тусгаар тогтносон, Бүрэн эрхт Монгол Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын "Иргэний андгай өргөх ёслол"–ын үйл ажиллагааг өчигдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.


Андгай өргөх ёслолд аймгийн төв Эрдэнэбулган сумын 16 нас хүрч байгаа залуу үеийн төлөөлөл 200 гаруй сурагчид оролцож, төрийн далбаа, дуулал дор нэгэн зэрэг андгай өргөн аймгийн удирдлагуудаас иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан юм. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.


Иргэний андгай өргөх ёслолыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нээж, залуу хойч үедээ амжилт хүсэж, ерөөл өргөлөө. 

Холбоотой мэдээ