Хохирогч хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-27 17:45:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ГБХЗХГ-ын дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн болон хуулийн байгууллагын үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжтой хохирогч хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээлээ.

Энэхүү төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг тус аймгийн ИТХ, ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслөөс олгож байгаа юм. Тус төвд ажиллах мэргэжилтнүүдийг хоёр жилийн хугацаанд шат дараатай сургалтад хамруулахаар болжээ.

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан, Залуучуудын хөгжлийг дэмжих хууль батлагдсантай холбогдуулан “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын дэргэд “Гэр бүл залуучуудын хөгжлийн төв” мөн нээгдсэн юм.

Энэхүү төвөөр дамжуулан гэр бүл, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн олон талын үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ.

Холбоотой мэдээ