"Архангайн урчууд 2018" зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Фото мэдээ
gereltod@montsame.mn
2018-11-28 22:35:41

Архангай /МОНЦАМЭ/. "Архангайн урчууд 2018" зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Аймгийн зураач урчуудын холбооны гишүүдийн шилдэг бүтээлүүдээр гарсан энэхүү үзэсгэлэн нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд уран зураг, фото зураг, уран сийлбэр, Архангайн уугуул алдарт зураачдын бүтээсэн хөрөг зургууд байршуулснаараа энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байлаа.

Ирэх онд аймгийн Зураач, урчуудын холбооны гишүүд Улаанбаатар хотод үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн зургаар таны мэлмийг баясуулмой.