Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Оросын цом”-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-29 08:20:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотноо болно.


Уг тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор 8 тамирчин оролцохоор хойд хөршийг зорилоо. Тухайлбал, 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Чебоксарын дэвжээнд хүч, ур чадвараа сорино.


Дашрамд сонирхуулахад, "Оросын цом" тэмцээнд ОУХМ С.Бямбацэрэн 2014 онд, гавьяат тамирчин П.Орхон 2015 онд, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2016 онд, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2016, 2017 онд, ОУХМ А.Батцэцэг 2016, 2017 онд, Э.Сумъяа 2017 онд тус тус түрүүлж байсан юм.

Холбоотой мэдээ