Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-11-29 08:25:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 22. Бархасвадь гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.  

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 16 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Холбоотой мэдээ