Иванка Трамп хувийн цахим шуудангийнхаа талаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трампын зөвлөх, түүний том охин Иванка Трамп хувийн цахим
шуудангийн хэрэглээний талаар мэдээлэл хийсэн байна.
И.Трамп телевизийн “ABC” сувагт лхагва гарагт өгсөн шууд ярилцлагын үеэр хэлэхдээ,
миний цахим шууданд Хиллари Клинтоныхтой ижил зүйл огт байгаагүй хэмээгээд, бүх
мэдээллийг хадгалж, архивласан байгаа гэжээ.
Энэ сард И.Трамп Цагаан ордны албан ёсны ажил хэрэгт хувийн цахим шуудангаа ашигласан талаархи мэдээлэл олон нийтэд цацагдсан юм.
"АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга асан Х.Клинтоныг нууцын зэрэглэл бүхий мэдээллийг хувийн цахим
шуудангаараа дамжуулсантай холбогдуулан түүнийг хорих хэрэгтэй" гэж 2016 оны
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп мэдэгдэж байсан билээ.