Оюутны санаачилгыг 3 сая төгрөгөөр дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-07 12:40:14

БСШУЯ-наас өнөөдөр их, дээд сургуулийн оюутнуудын дунд 3 сая төгрөгийн тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлалаа.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох юм.

Төслийн баг нь бакалаврын хөтөлбөрт хамарч буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг байна. Багийн бүрэлдэхүүн нь жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байна.

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн Дээд боловсролын сургалтын байгууллага, хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг Олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулна. 

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.mecs.gov.mn  www.herp.mn  вэб хуудаснаас авах болмжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ