“Facebook” компани хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2018-11-29 16:21:47

САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. Нийгмийн сүлжээний хамгийн том “Facebook” компани өсвөр насны хүүхэд болон эмэгтэйчүүдийн компьютерын шинжлэх ухааны боловсролд зориулан нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай АНУ-ын ашгийн бус “CodePath.org” байгууллагаас мэдээлэв.


CodePath.org” байгууллага энэхүү санхүүжилтээр ирэх онд мянга гаруй хүүхэд, эмэгтэйг компьютерын сургалтад хамруулах бөгөөд технологийн компанид ажилд ороход чухал шалгуур үзүүлэлт болдог код бичих гэх мэт ур чадварыг уг сургалтаар олгох ажээ.


“Манай байгууллага сургалтын хөтөлбөрүүдийнхээ хүрээнд Жексон, Миссисипи муж улсын их сургууль болон Техасын “A&M” зэрэг 23 их сургуультай түншлэлийн харилцаа тогтоосон” гэж “CodePath.org” байгууллагын үүсгэн байгуулагч Майкл Эллисон хэлсэн байна.

Холбоотой мэдээ