АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-01 21:57:03

ВАШИНГТОН. /BBC/. Бямба гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Херберт Уокер Буш 94 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.


Эцэг Жорж Буш гэгддэг тэрбээр 1989 оноос 1993 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаанд Хүйтэн дайн дуусгавар болж, Саддам Хуссейний эсрэг Иракийн анхны дайн дэгдэж байсан билээ.


Сүүлийн жилүүдэд Америкийн 41 дэх Ерөнхийлөгч асны эрүүл мэндийн байдал муудсаар байсан юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард цусны халдвар өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба тэр цагаас хойш түүний биеийн байдал сайжирч байжээ. Түүний эхнэр Барбара Буш долоон сарын өмнө таалал төгссөн юм.


“Жеб, Нейл, Марвин, Доро, бид бүгдийн гайхалтай эцэг таалал төгссөнийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж түүний том хүү, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ