АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх оны эхээр болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-02 15:54:41

БУЭНОС-АЙРЕС. /Reuters/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 2019 оны нэг юм уу хоёрдугаар сард уулзахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэв. Энэ нь тэдний хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох юм.


АНУ-ын төрийн тэргүүн “Их 20”-ийн уулзалтад оролцсоны дараа Аргентинаас хөдлөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр дахь уулзалтыг зохион байгуулах гурван газрыг товлосон бөгөөд БНАСАУ-ын удирдагчийг АНУ-д хүрэлцэн ирэхийг урихаар төлөвлөж байгаа аж.


Дээд хэмжээний уулзалтыг хэзээ, хаана зохион байгуулахыг энэ оны эцэс гэхэд төлөвлөсөн байх ажээ. 

Холбоотой мэдээ