Шуурганаар орон гэргүй болсон иргэдэд мөнгөн тусламж үзүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-04 17:58:52


   Увс /МОНЦАМЭ/. “ТЭСО” корпорацийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн салбарын гавьяат ажилтан Одонгийн Сайнбуян хүчтэй шуурганд орон гэр нь сүйдсэн Тариалан сумын 23 өрхөд өчигдөр мөнгөн тусламж үзүүлсэн бол өнөөдөр Өлгий, Өмнөговь сумын 31 өрхөд мөн мөнгөн тусламж олголоо.

Өнгөрсөн сарын 24-25-ны шөнө Увс аймагт болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 76 өрх айл орон гэргүй болсон юм. Өвлийн ид хүйтэн эхэлж байгаа энэ цаг орон гэргүй болсон Наранбулаг, Тариалан, Өлгий, Өмнөговь сумын тэдгээр айл өрхүүдэд “ТЭСО” корпорациас нийтдээ 10 сая төгрөгийн хандив дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслахын үнэ цэнийг гамшигт гэр нь сүйдсэн иргэд мэдэрч, баярлаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.


Үндэсний үйлдвэрлэгч “ТЭСО” корпорацийг үүсгэн байгуулагчид нь Увс аймгийн Тэс сумын харъяат С.Одонгийн үр хүүхдүүд бөгөөд тус корпорацийг ихэнх ажилчид нь Увс аймгийн  залуус байдаг юм.

 

Холбоотой мэдээ