Кёкшюүзан Д.Батбаярыг Ардчиллын тэргүүн дээд "Чингис хааны одон"-оор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-05 15:09:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ардчилсан намын их хурал өчигдөр болж, Д.Кёкшюүзан Батбаярыг тус намаас түүний хийж бүтээсэн гавьяаг үнэлж, сумо бөхийн 25 жилийн ойд болж буйтай тохиолдуулан Ардчиллын тэргүүн дээд шагнал “Чингис хааны одон”-оор шагнав.

Тэрбээр хэлэхдээ, “АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж үзлээ. Журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэж яваадаа сэтгэл хангалуун байдаг. Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон хүүхдийн төлөө төлөвлөсөн олон ажил бий. Тэр тусмаа  манай “Хөрш заан” барилгын компани энэ жил 1 сая мкв талбай бүхий  барилга барьж нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад бага ч гэсэн нэмэр болох зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар 750 мянган мкв барьж босгосон. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэг барив. Цаашлаад эрүүл мэндийн  салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллана. Урам хайрласан Ардчилсан  намын партизанууд, мянга мянган журмын нөхөд минь намайг дэмжиж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна” гэлээ.

Холбоотой мэдээ