Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-08 11:33:01

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэршиж заншсанаар "Мартын 8" өнөөдөр тохиож байна.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан бөгөөд анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.

Улмаар 1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ