Сум бүр брэнд бүтээгдэхүүнтэй болно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-12-06 17:15:57

 


   Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн яамнаас орон нутгийн нөөц баялаг, түүхий эдийг зүй зохистой ашиглан соёл, уламжлалыг хадгалсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн, импорт орлохуйц экспортын барааны нэр төрлийг олшруулж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах зорилгоор “Нэг суурин-Нэг бахархал” аяныг аймгийн хэмжээнд 2018 оны 11-р сарын 29-өөс 2019 оны 10-р сарын 1-ийг хүртэл өрнүүлж байна.

Энэхүү аяны үйл ажиллагааг өчигдөр нээж, аймгийн ЗДТГ, ХХААГ-аас “Брэндийг бий болгох, хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 19 сумын жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд болон жижиг дунд үйлдвэр эрхлэгч 50 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа. Сургалтаар Засгийн Газрын 2005-2008 онд хэрэгжүүлсэн “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн ололт амжилтын талаар ярилцаж, брэндийн талаар ойлголт мэдлэгээ сэргээж, богино хугацаанд олон шинэ санаа цуглуулж, шинэлэг шийдэл гаргах дизайн сэтгэлгээний аргачлалын талаар мэдлэг ойлголтыг өгсөн юм. Энэ үеэр оролцогчдыг 6 баг болгон ажиллуулж, баг бүрээс орон нутгийн нөөц бололцоог ашиглан ямар брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх, сумд брэндээ хэрхэн илрүүлэх зэргээр цаасан дээр буулган саналаа солилцсон үр дүнтэй сургалт боллоо. Мөн сургалтад оролцогсдын зүгээс аяга тавагны угаалгын шингэн Fairy-г халж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буултыг /хужир/ хэрэглэж хэвшихийг уриаллаа.
Буулт
нь элэг цөс цэвэрлэх, толгой тархины хаван буулгах, үс ургуулах, аяга таваг угаах, хувцас угаах зэрэгт ашиглахад нэн тохиромжтой байна. Тэрчлэн гурилан бүтээгдэхүүнд хөөлт, исгэгчийг орлуулж болдог аж.

Холбоотой мэдээ