Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 6 хүн зам тээврийн ослоор амь насаа алджээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-12-06 16:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрь Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд нийтийн тээврийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарав. 12 дугаар сарын 05-ны өдрийн 16.00-17.00 цагийн үед явган зорчигч гарцгүй газраар гарч явахад нь мөргөж гэмтээжээ. Ер нь өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6 хүн буюу нийслэлд 2, орон нутагт 4 хүн зам тээврийн ослын улмаас амь  насаараа хохирсон мэдээг ТЦА-наас өглөө.

Холбоотой мэдээ