Рэпер Карди Би нөхрөөсөө салж байгаагаа зарлажээ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 16:46:44

НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн дуучин, рэпер Карди Би нөхрөөсөө салах гэж байгаа тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Дуучин Карди Би "Offset" нэрээрээ алдартай рэпер Киари Кендрел Сифустай өнгөрсөн оны 9 дүгээр сард гэрлэсэн юм. Карди Би 5 сарын өмнө ээж болжээ.


Нөхөртэй нь үүсч буй мөнхийн ярвигтай асуудлаас залхаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.  


“Охиныхоо эцэгтэй харилцаагаа хэвийн байлгах гэж удаан хичээлээ. Бид сайн найзууд, бизнесийн хамтрагчид. Тэр үргэлж миний дэргэд байдаг. Бид бие биедээ хайртай. Гэсэн хэдий ч бидний хооронд асуудал үүсээд удаж байна. Үүнд бидний хэн нь ч буруугүй. Бид дахин хамтдаа байхгүй. Салахад тодорхой хугацаа шаардагдах хэдий ч хүүхдийн минь эцэг учир би түүнийг үргэлж хайрлах болно” хэмээн тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан дүрс бичлэг хийхдээ ярьсан байна.


Өнгөрсөн 7 дугаар сард хосууд охинтой болсон бөгөөд Карди Бигийн хувьд охин нь анхнынх нь хүүхэд байсан бол 27 настай рэпер Сифусын хувьд 5 дахь хүүхэд нь байсан юм. 

Холбоотой мэдээ