Сурагчид эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд суралцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-12-06 17:47:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, “Эрдэнэ тав баг” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран өнөөдөр “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Хязгааргүй мөрөөд”  “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр цогц сургалт зохион байгууллаа.

 Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ Тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга нар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өгсөн юм. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагч, 62 дугаар сургуулиас 170 нийт 320 сурагчид хамрав.

Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх сургалт, нөлөөллийн ажлуудыг 9 дүүргийн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад энэ сарыг дуустал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ