Малын хулгайг хяналтын системээр илрүүлдэг боллоо

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-12-07 22:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хулгайн малыг хяналтын системээр илрүүлж болох тухай Мал эмнэлгийн Ерөнхий газар мэдээлсэн. Энэ тухай тус газрын мэргэжилтэн Л.Даваасүрэнгэээс тодрууллаа. " Авто замын постуудад тоног төхөөрөмж байршуулна. Машинд  ачиж  яваа малыг ээмэгнийх нь дугаараар алсын зайнаас /10-20 метрийн зайнд/ унших юм. Гарал үүслийн бичгийг малын эмчээс авсан бол малын мэдээлэл гараад ирнэ.  Аль аймгийн ямар сумаас, хэн гэдэг малчны хотоос авч яваа вэ гэдэг нь тодорхой гарна. Хэрэв гарал үүсэл байхгүй бол малын хулгай юм уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй мал явж байна гэсэн үг. Магадгүй сэжигтэй бүсээс нууцаар мал тээвэрлээд явж байж магадгүй, энэ тохиолдолд халдварт өвчин тарах эрсдэлтэй. Замын пост дээр ажиллаж буй эмч, цагдаа нар үүнийг хянаж зогсооно. Ийм маягаар малчнаасаа малын эмчийн зөвшөөрөлтэйгээр сумаасаа гараад, постонд ирээд, постоосоо үйлдвэрт, үйлдвэрээсээ боловсруулагдаад хүнсний дэлгүүрт ирнэ. Мөн хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон учир мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшныг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны QR кодыг уншуулснаар дэлгүүрт худалдаж буй махны гарал үүслийгч ч мэдэх боломжтой гэж гэсэн хариулт өгөв.

Холбоотой мэдээ