“Ногоон хөгжил”-ийн хэтийн зорилтоо тодорхойлов

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-12-09 13:51:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдаанаар “Дархан-Уул аймгийн “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг хэлэлцэв.
Хуралдаанд аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх Ногоон хөгжлийн хэтийн зорилт, бодлогын баримт бичгийг танилцуулсан юм. 
Монгол Улсын Засгийн газраас 2016 онд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ногоон хөгжлийн бодлогыг баталсан бөгөөд уг бодлогыг орон нутгийн “Хөрсөнд буулгах”-аар Ногоон хөгжлийн хэтийн зорилт бодлогын баримт бичиг батлах боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Уг хөтөлбөрийн зорилго нь тогтвортой эдийн засгийг дэмжих зохистой бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлсэн төвийн бүсийн тулгуур төв болох бөгөөд хөтөлбөрийг 2019-2026 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр үе шат буюу 2019-2022 онд “Ногоон хөгжил”-ийг аймгийнхаа хөгжлийн тулгуур бодлого болгон эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэн олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих эхлэл тавигдаж, ногоон хөгжлийг хөгжүүлэх боломжит арга хэмжээ, байгаль орчны доройтлыг сааруулах үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж, иргэдийнхээ аюулгүй орчны төлөө хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, өндөр технологи нэвтэрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болно.
Хоёрдугаар үе шат буюу 2023-2026 онд аймгийн хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, эко системийн үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн, эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж ногоон эдийн засагт шилжсэн байх үр дүнг бий болгохоор зорьж байна. 
Уг бодлогын бичиг баримтыг аймгийн ИТХ-ын Хурлын Хуралдаанаар дахин хэлэлцэн баталснаар “Дархан-Уул аймгийн тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх
ажээ.

 


 

 

Холбоотой мэдээ