АПАУ нийгэмлэгээс хүүхдүүдэд зориулсан төслийг дэмжинэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-09 13:53:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц Улсын Овернь мужийн Аллиер аймагтай хамтын ажиллагаа тогтоогоод 18 жил болж байна. Энэ хугацаанд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцан үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм.

Энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү анхаарч ажиллахаар хоёр тал санал нэгдсэн бөгөөд энэ хүрээнд аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун нар Мулон хот дахь Аллиер /АПАУ/ нийгэмлэгийн төв байранд очиж, санал солилцоод ирлээ.

Уулзалтад АПАУ нийгэмлэгийн удирдлага, гишүүд оролцож, эх барих, эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслаар эмч, мэргэжилтнүүдийг сургах, хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдүүдэд хөдөлгөөн засал заах, өрхийн аж ахуйн, газар тариаланчдыг дэмжих замаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл хоол хүнсээр хангах гэхчлэн олон асуудлыг ярилцав.

Уулзалтын үр дүнд хүнсний нарийн ногоог тарих, боловсруулах төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төслийг дэмжиж, ирэх онд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар ирж ажиллахаар боллоо.

 

Холбоотой мэдээ