Францын дунд сургуульд Монгол өв соёлыг судалж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-09 13:57:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аллиер мужийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Вероник Эрүпэгийн санаачилгаар Moulin хотын Emaile Guillaumin сургуульд Монгол гэрийг барьж, Монголын түүх, өв соёлыг олон нийтэд таниулах ажлыг хийж байна.

Тус сургуульд 20-иод улс орноос ирсэн 500 гаруй хүүхэд сурч, 40 орчим багш ажилладаг бөгөөд бүгд Монгол орны талаар зохих мэдлэгтэй болжээ. Тэрчлэн өөр сургуулийн сурагчдыг Монгол гэртээ урьж танилцуулан Монгол зан үйл, урлаг соёлыг сурталчилдаг аж.

Emaile Guillaumin сургуульд Монгол клубыг байгуулж, одоогоор 8 сурагч гишүүнээр элсэн Монгол судлалыг явуулж байна. Тэд Монголд очих, Монгол найзтай болохыг хүсдэг гэж байв. Тус сургуулийнхан Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуультай хамтран ажилладаг бөгөөд цаашид харилцаагаа гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Холбоотой мэдээ