Хархорины сурагчид Арвайхээрт тоглолтоо хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-08 22:29:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн авъяаслаг сурагчид Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, хүйтэн өвлийн жаврыг үргээн "Бидний авъяас" урлагийн тоглолтоо толилууллаа.

“Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй урлагийн тоглолт нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тул 12 дугаар сарын 7-ны өдөр гурван удаа зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээг дүгнэж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж үг хэлэхдээ “Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нээн хөгжүүлж, тэдний хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраан энэ сайхан арга хэмжээг зохион байгуулсан Н.Энхтуяа захиралтай, улсын тэргүүний Орхон цогцолбор сургуулийн хамт олондоо баяр хүргэе” гээд “Ачлалт аав, элбэрэлт ээж, энхрий үрс” номыг авъяаслаг 60-аад хүүхдэд гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ