ЕХ-ын Зөвлөл Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-10 11:21:57

БРЮССЕЛЬ. /ТАСС/. Европын Холбооны 28 улсын гадаад хэргийн сайд нар Брюссельд хийх уулзалтын үеэр өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсад сонгууль зохин байгуулах, явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх этгээдүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авах төлөвтэй байна. Түүнчлэн гадаад хэргийн сайд нар Украины гадаад хэргийн сайд Павел Климкиныг оролцуулан Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг хэлэлцэх аж.


Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийж буй ЕХ-ны зөвлөлийн хуралдааны хэлэлцэх асуудлуудад мөн Сири дэх сөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хийгээд түүнийг хадгалан авч үлдэх арга хэмжээнүүд багтаж байна.

Холбоотой мэдээ