4 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-09 09:10:02

Сангийн яам энэ сарын 07-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 4 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаалжээ.

Богино буюу 6 сарын хугацаатай 3.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 14.930 хувийн хүүтэй арилжаалав. Анх нийтэд 10 тэрбум төгрөгийн үнэт цаас борлуулахаар зарласан ч захиалга бага ирсэн байна.

3 жил буюу урт хугацааны үнэт цаас мөн 10 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй байсан ч 900 сая төгөргийн захиалга иржээ.

Богино хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд төлөгдөх бол 3 жилийн үнэт цаасны хүүг хагас жил тутамд олгох аж.

Энэ удаагийн үнэт цаасны арилжаанд “Голомт секюритиз”, "Стандарт Инвестмент”, "Эм Ай Би Жи" үнэт цаасны компани идэвхтэй оролцжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ