“Маркетинг-Инноваци 2016″ өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 09:22:53

Дорнод Их сургууль “Маркетинг-Инноваци 2016” өдөрлөгийг саяхан зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь оюутнуудад багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, харилцааны болон бизнесийн ур чадварт суралцуулахад чиглэгджээ.

Өдөрлөг шинэ бүтээгдэхүүн, шилдэг видео, реклам гэсэн чиглэлээр 18 баг оролцож өрсөлдөв. Баг тус бүр 4-5 оюутнаас бүрдэж хувцас, бэлэг дурсгал гэхчлэн төрөл бүрийн “брэнд” бүтээгдэхүүнийг бий болгох, зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн инновацийн санааг боловсруулж оролцжээ. Өдөрлөгийн үеэр олон нийтэд сонирхуулах зорилгоор дэлгэсэн бүтээлүүд нь гарын доорхи бүтээгдхүүнүүдийг ашигласнаараа онцлог байсан гэж хэлж болно.

Дорнод Их сургууль  “Маркетинг-Инноваци 2016″ өдөрлөгийг  6 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Жилээс жилд оролцогчдын оролцоон нэмэгдэж, шинэ санаагаар баяжиж байгааг захирал О.Янжмаа онцоллоо.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ