Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөгчгүйгээр явуулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 11:46:02

НЬЮ-ЙОРК. /Variety./. Америкийн инээдмийн жүжигчин Кевин Харт 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулахаас татгалзсан нь тус наадмыг үндсэн хөтлөгчгүйгээр явуулах талаар хэлэлцэхэд хүргэжээ. Энэ тухай “Variety” сэтгүүл мэдээлсэн байна.


Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөс татгалзаж байгаагаа жүжигчин Харт өнгөрсөн долоо хоногт ”Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түүнчлэн тэрбээр бэлгийн цөөнх хүмүүсийн талаар хатуу үг хэлж байсандаа уучлалт гуйсан юм.  


Үүнтэй холбогдуулан наадмыг үндсэн хөтлөгчтэйгээр явуулахын оронд алдартай хүмүүсийг тайзан дээр урьж, үг хэлүүлэх боломжийг судалж магадгүй байна. Хөтлөгчийн талаар ямар шийвэрт хүрснээ Оскарын шагнал гардуулах ёслолыг дамжуулан үзүүлэх “АBC телевиз болон Америкийн кино академи мэдэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ