“Ногоон паспорт”-ын шилдэг сурагчид Хонгконгийн “Диснейлэнд”-д аялах эрхээр шагнууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-12 20:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Хандлагаа өөрчилье” уриан энэ онд Монгол орон даяар зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг тодрууллаа.

Энд “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг долоон хүүхэд, хоёр багшийн хамт Хонгконгийн Диснейлэнд”-д аялах эрхээр шагнуулсан бол, сурагч, багш нараа уриалж “Эко клуб”-уудыг удирдан чиглүүлж байгаа шилдэг найман багш БНСУ-ын Чежү аралд аялах эрхээр шагнуулав.

“Ногоон паспорт” аяныг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүж, нийслэлийн ерөнхий боловсролын 152 сургуулийн “Эко клуб”-ийн 25 мянган сурагч, 21 аймгийн 180 гаруй сургуулийн мөн 25 мянган сурагчид тус тус  “Ногоон паспорт”-ийг эзэмшсэн байна. Мөн “Эко клуб”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий уралдаан тэмцээнийг улирал тутамд зохион байгуулан ажиллахын зэрэгцээ эко клубийн гишүүдийн чуулга уулзалт, эко клуб удирдагч багш нарын уулзалт зэрэг олон арга хэмжээнүүдийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ.



"Ногоон паспорт" аянг улс орон даяр хэрэгжүүлж эхэлснээр өсвөр үе, хүүхэд багачууд эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагад суралцаж, амьдарч буй орчин нөхцөлд эх дэлхийгээ хайрлах, эко байх талаар таниулан сурталчилж бодит үр дүн нь хэмжигдэхүйц гарч байгаа юм.



“Ногоон паспорт” аянг хэрэгжүүлж эхэлснээр өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэж, өдөр тутмын хандлагаа хамтдаа өөрчилж байгаль хамгаалагчдын нэгэн үеийг төрөн” гаргуулж эхлээд байгаа юм.

Аян улс орон даяр хэрэгжиж эхэлснээр өсвөр үе, хүүхэд багачууд эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагад суралцаж, амьдарч буй орчин нөхцөлд эх дэлхийгээ хайрлах, эко байх талаар таниулан сурталчилж бодит үр дүн нь хэмжигдэхүйц гарч байгаа юм. Төсөл хэрэгжсэн гуравдугаар сараас хойш өнөөгийн байдлаар нийслэл, орон нутагт төв, хангай, зүүн, баруун бүсийн 778 сургуулийн 167 мянга 690 сурагч нэгдэж байгаль орчноо хамгаалах, эко хүүхэд байх аргад суралцаж үе тэнгийнхэндээ таниулж байна.

 

Холбоотой мэдээ