Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбогдуулан 2,7 сая ам.доллар төлөхөөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-13 14:56:19

ВАШИНГТОН. /ТАСС/. Хятадад байрладаг “Jereh Group” компани Ираны эсрэг Америкийн хориг арга хэмжээг зөрчсөнийхөө төлөө АНУ-д 2,77 сая ам.доллар төлөх аж. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдэгдсэн байна.


3Яньтай хотод байрладаг Хятадын компани Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн 11 тохиолдол бүртгэгдсэний дараа Худадааны яамтай тохиролцоонд хүрлээ" гэж тус мэдэгдэлд дурджээ. Энэхүү зөрчлүүд нь Америкийн бараа бүтээгдэхүүнийг Хятадаар дамжуулан Иран руу дахин эскпортлохтой холбоотой байжээ.


Ираны эсрэг Америкийн хориг арга хэмжээг 8 дугаар сарын 7-нд болон 11 дүгээр сарын 5-нд гэсэн хоёр үе шаттайгаар сэргээсэн юм. 

Холбоотой мэдээ