Улстөрчдийн нүүдэл суудал
ТОЙМНүүдэлчдийн хувьд нүүх, суух явдал амьдралынх нь салшгүй нэг хэсэг байдаг. Нэг үгээр хэлбэл усны тунгалаг, өсний соргогыг даган нүүдэллэдэг малчны хувьд шүү дээ. Эргэлт буцалтгүй их нүүдлийн талаар түүхээс олон зүйлийг мэдэж авч болно. Тэр бүхнийг ухаж үзэх нь одоогийн бидний зорилго биш ээ. Харин нэн шинэ түүхийн олоныг хамасан хоёр нүүдлийн талаар авч үзье. 1950-1960-аад оны дунд үеийг хүртэл хувийн малыг нийгэмчилсэнтэй холбоотойгоор монголчууд Улаанбаатар хот руу их нүүдэл хийжээ. Мөн 1990-1992 онд нэгдлийн малыг хувьчилснаас хойш буюу хоёр зууны заагаас эхлэн монголчууд бас Улаанбаатарыг чигэлсэн их нүүдэл эхлүүлсэн байх юм. Энэ хоёр нүүдлийг харахаар манай монголчуудын амин зуулга болсон малыг төрөөс хураасан хийгээд хувьчилсаны дараа гарчээ. Нэг үгээр хэлбэл хөрөнгийн дахин хувиарлалт хийх нь төв рүү тэмүүлсэн их нүүдлийг эхлүүлж байжээ. Төврүү тэмүүлэх нүүдэл одооч зогсоогүй байгаа гэж хэлж болно. Улаанбаатар хотын захиргаа сүүлийн хоёр жил хөдөөнөөс шилжин ирэгсдэд шалгуур тавих болсон. Ингэснээр шилжин иргэсдийн бүртгэл буурсан үзэгдэл ажиглагдаж байгаа. Төрөөс энд хязгаарлалт хийж байгаа гэсэн үг.
МАН-ын удирдах зөвлөл УИХ дахь
олонхийн бүлгийн дарга Д. Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С. Батболд зэрэг улс төрийн албан тушаалтнуудыг огцруулах шийдвэр гаргасан нь улстөрчдийн нүүдэл суудал
хийх их ажил эхлэв. Түүн дээр УИХ, Засгийн газрын зарим гишүүд ЖДҮ-ийн сангаас
бага хүүтэй их зээл авч ББСБ-аар мөнгө хүүлсэн гэх мэдээлэл нэр устайгаа цацагдсан
нь нэрмээс болов бололтой.
Эдгээр улс төрийн шийдвэр амьдралд
хэрэгжих явцдаа Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхэд
хүрэглээ. Ерөнхий сайдыг УИХ-ын санал хураадтад оролцсон 73 гишүүнээс 40 нь
огцруулах шаардлагагүй гэж үзнээр тэр суудлаа хадгалж үлдлээ. Харин пүрэв гаригт УИХ-ын дарга М.
Энхболдыг огцруулах нүүдэл зарим гишүүд эхлүүллээ. Түүнд УИХ-ын 38 гишүүн гарын
үсэг зурлаа. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд,
УИХ-ын болон Засгийн газрын 14 давхар дээлтэй гишүүн чуулган хуралдах боломжгүй
болгож байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандан
дараагийн улс төрийн нүүдэл хийлээ.
ЖДҮ-ийн сангаас зээл авсан улс төрийн албан тушаалтан сайд Б. Батзориг,
Монгол улсын ерөнхий Аудитор Д. Хүрэлбаатар, дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын
дарга Н. Ням-Осоо энэ нүүдэлд өртөн
суудал сэлгэлээ. Одоо УИХ д БСШУС сайд Ц. Цогзолмаа, ЗТХ-ийн сайд сайд Я.
Содбаатар нарын суудлыг сэлгэх үйл ажиллагаа хэлцэгдэж байгаа билээ.
Улстөрчдийн нүүдэл нэг нам дотор
болж байгаа гэж хэлж болно. Тэдний зарчмын зөрүүтэй байр суурь баримталж байгаа
гишүүдийн тоо эн тэнцүү явна. Ийм нөхцөлд УИХ дахь цөөнх Ардчилсан намын бүлэг
“эвт шаазгай буга барина” гэдэг шиг явсан бол тэдний байр суурь үнэ цэнэтэй
байх байлаа. Гэвч тэд ингэж чадсангүй. ”Тээрмийн хөлд буудай гэдэг шиг” зөрчлөө
эвлэрүүлч чадаагүй байгаа МАН-ын бүлгээс
ч илүү хүчтэй цохиолт авлаа.
Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох хэмжээнд хүрэв бололтой.
Баабар нийтлэлч “монголын улс төрчдийн зарчмын байр суурийн ард өөрийнх нь өчүүхэн хувийн эрх ашиг байдаг” гэж хэлсэн байдаг. УИХ-ын гишүүдийн баримталж байгаа зөрүүтэй зарчмын байр суурийнх нь ард тэдний ямар эрх ашиг нуугдаж байгааг нэрлэхэд эрт байна. Үйл явдлын хамгийн шударга шүүгч нь цаг хугацаа байдаг гэдэг. Цаг хугацаа өнгөрхөд зарчмын зөрүүтэй байр суурь баримлах гишүүдийн ард өчүүхэн хувийнх нь ямар эрх ашиг нуугдаж байгаа нь зах зухаасаа цухайж эхлэх биз. Одоогийн зөрчлийн гол цөм болоод байгаа 60 тэрбумын болон ЖДҮ-ийн сангийн 90 орчим тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлээс илүү их хэмжээний эдийн засгийн хохиролтой үйлдэл нуугдаж байх вий дээ. Г. Эрдэнэбат