Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-14 17:06:29

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. /ТАСС/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хорооноос гаргасан байж болзошгүй зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Манхэттений прокурорын газар гаргажээ. Тус хороо нь өнгөрсөн оны 1 дүгээр сард төрийн тэргүүний албан тушаалдаа албан ёсоор орох ёслолын ажиллагааны хөрөнгө мөнгийг цуглуулах ажлыг хариуцсан юм.  


Мөрдөн шалгах ажиллагаа эхний шатандаа явж байгаа аж. Тангараг өргөх ёслолын хорооны цуглуулсан мөнгө нь нөлөө бүхий ивээн тэтгэгчдээс гарсан эсэхийг прокурорууд шалгах юм байна. Тодруулбал, ивээн тэтгэгчдэд янз бүрийн нөхцөл, улс төрийн шинжтэй давуу эрх санал болгосны хариуд хандив өгсөн эсэхийг нь мөрдөгчид олж илрүүлэх аж.  


Д.Трампын тангараг өргөх ёслолтой холбоотой арга хэмжээг зохион байгуулах хөрөнгө мөнгийг цуглуулах зорилгоор байгуулагдсан хороо нь нийт 107 сая ам.долларыг цуглуулж чадсанаар дээд амжилт тогтоожээ. 

Холбоотой мэдээ