"АйТүүлс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-14 18:12:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 267,571,669 төгрөгийн үнийн дүн бүхий 637,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.

Тодруулбал, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс  "Шивээ Овоо" ХК-ийн SHV хувьцаа 14.98 хувиар, "Тахь-Ко" ХК-ийн TAH хувьцаа 14.24 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ХК-ийн ITLS хувьцаа 6.95 хувиар, "БиДиСек" ХК-ийн BDS хувьцаа 6.12 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Энэ өдөр "TOP 20" индекс 3.67 хувиар өсч 20393.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,398,391,272,963.57 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ