Орон нутгийн өмчийн 12 барилгыг хувьчлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-17 15:53:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдааанаар орон нутгийн өмчийн 12 барилгыг 2019 онд хувьчлахаар хэлэлцэн баталжээ.

Үүнд, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Цэнхэр, Хотонт, Чулуут сумдад байгаа ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, шаардлагагүй болсон орон сууц, эмнэлгийн хуучин барилга, багийн конторын барилга, халуун ус болон цэцэрлэгийн барилга зэрэг нийт 12 үл хөдлөх хөрөнгийг хувьчлахаар болов.


Энэ асуудлыг хэлэлцэх явцад сумдын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, цайны бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг багцаар нь зарлах нь суманд сумынхаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих боломжгүй болж, тендерт ялсан компаниуд нь сум руу аймгийн төвөөс мах, гурил, боов, талх зөөж  байгааг төлөөлөгчид хэлж байв. Энэ асуудлыг 2019 онд тендер шалгаруулалтын дүрэм, журмыг харж, механизмыг өөрчилж өгнө гэдгийг аймгийн Засаг дарга хэлэв. 

Холбоотой мэдээ